“Улаанбаатар” Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж байна. Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн наймдугаар сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт нээлтээ хийсэн.
Өнөөдрийн байдлаар тус тэмцээнийг БНХАУ-ын баг тамирчид 12 алт, 10 мөнгө, 5 хүрэл медальтайгаар хошуучилж явна. Тэгвэл удаах байруудад Хонгконг 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Японы баг тамирчид 3 алт, 1 мөнгөн медальтайгаар бичигдэж байгаа бол Монгол улсын баг хөнгөн атлетикийн төрөлд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
Монгол улсын тамирчид эмэгтэй 3000 метрийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгөн медаль, бөөрөнцөг түлхэлт С.Цэрэнжамц хүрэл, 1500 метрийн гүйлтийн төрөлд Б.Сэлэнгэ хүрэл, 4:400 метр буухиа төрөлд багаараа хүрэл медалийг тус тус хүртээд байна. Маргааш буюу 23-ны өдөр Хөнгөн атлетикийн тэмцээний үлдсэн зай төрөл эмэгтэй 3000 метр, эрэгтэй 5000 метрийн зай төрлийн медальтнууд тодорсноор өндөрлөх юм.