Монгол Улсын нийслэлд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Өчигдөр тус наадмын волейболын эмэгтэйчүүдийн ангилалд Монгол-Хятадын багууд хоорондоо тоглоход зочин баг илт давуу яллаа. Тоглолтын дараа Монголын шигшээ багийнхан эсрэг багийн тоглогчид руу хүчтэй бөмбөг давуулсан нь олны бухимдал, эгдүүцэлийг хүргэв.
Энэ талаар Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхнарангаас тодрууллаа.
Тэрбээр, “Би өчигдөр хуралтай байсан болохоор мэдээгүй.
Болсон үйлдлийг харж байж дүгнэлт өгөе. Ер нь бол ёс зүйгүй үйлдэл, тоглолт дууссан хойно ийм үйлдэл гаргаж болохгүй юм. Хүүхдүүд учраас тэдэнд яаж арга хэмжээ авах билээ. Ингэж болохгүй гэдгийг нь сайн тайлбарлаж хэлнэ.
Хүүхэд болохоор өөрсдөө мэдэхгүй үйлдэл гаргасан байж магадгүй. Багш нарт нь анхаарах ёстой гэж сануулга өгнө" гэв.
Сэтгэгдэл (5)