Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд босч барилдсан 32 бөхөөс допингийн шинжилгээг уламжлал ёсоор авлаа, нэгээс нь хориотой эмийн бодис илэрлээ. Допингийн зөрчил гаргасан үндэсний бөхийн 41 дэх тохиолдол болж байна. Түүний шээсний шинжилгээнээс метенолон гэх бодис илэрсэн ба манай бөхчүүдээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ төрлийн бодис гараагүй юм.
Тэгвэл допингийн шинжилгээнд бүдэрсэн тэр бөхийн хэрэглэсэн метенолон гэх бодис ямар үйлчилгээтэй болохоыг мэргэжлийн эмчээс тодруулахад AASRAW Primobolan Enanthate нунтаг нь бие дэх тестостероны түвшинг нэмэгдүүлэх замаар ажилладаг.
Мөн азотын хуримтлалыг нэмэгдүүлж, уургийн нийлэгжилтэд тусалдаг байна. Энэхүү Primobolan Enanthate нунтаг нь өөх тосны хуримтлалыг багасгахын зэрэгцээ булчингийн массыг бий болгох стероид аж.
Энгийнээр тайлбарлахад хүч болон булчингийн массыг үлэмж нэмэгдүүлдэг тул бүх цаг үед хориотой бодис.
Тухайн бөхийн барилдах эрхийг 2-4 жил хасах заалттай бөгөөд бүх цаг үед хориглосон бодис гарсан гэж дөрвөн жилээр хасч магадгүй юм. Бүх цаг үед хориотой эмийн бодис илэрсэн тамирчныг өршөөдөггүй билээ. Олон улсын тэмцээний үеэр метенолон хэрэглэсэн жишээ хэлье.
ОХУ-ын хүндийн өргөлтийн нэрт тамирчин Ольга Зубова дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэх замдаа метенолон хэрэглэсэн. Улмаар түүний медалийг өчиггүй хурааж, тэмцээнд оролцох эрхийг хассан юм.
А.Болд
Сэтгэгдэл (3)