Зүүн Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр таван төрлийн спортын тэмцээн уралдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгийн сүүлийн тоглолтууд болно.
ХӨНГӨН АТЛЕТИК
Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд таван багц медалийн эзэд тодорно. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй 200м, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй, эмэгтэй 1500м, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт, 4х400 метрийн буухиа уралдааны финалууд үзэгчдийг хүлээж байна.
САГСАН БӨМБӨГ
Эрэгтэй сагсан бөмбөгийн БНХАУ-Хонконгийн тоглолт 17.00 цагаас, Макао-Тайвань тоглолт 19.00 цагаас болно.
ХӨЛБӨМБӨГ
Эрэгтэйчүүдийн хоёр тоглолт явагдсанаар хөлбөмбөгийн тэмцээн шувтарч байна. 12.30 цагаас Хонконг-Тайваний багууд, 17.00 цагаас Монголын шигшээ Макаогийн эсрэг тоглох хуваарьтай.
ВОЛЕЙБОЛ
Волейболын тэмцээний сүүлийн өдөр 15.00 цагаас Макао, Хонконгийн багуудын тоглолттой. Харин 17.00 цагаас Монголын шигшээ Тайваний эсрэг тоглох юм.
ЧӨЛӨӨТ БӨХ
Чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 51, 60, 80 кг, эмэгтэйчүүдийн 46, 53, 65 кг-ын барилдаанууд болно. Урьдчилсан шатны барилдаан 10.30 цагаас, дагах барилдаан 12.00 цагаас бол 16.00 цагаас медалийн төлөөх барилдаанууд эхэлнэ.
Чөлөөт бөхийн тэмцээнд 6 ҮОХ-ны 53 бөх зодоглож байна. Өчигдөрийн байдлаар Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас 3 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байна.