Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн өчигдөр өндөрлөв. Монголын боксчид энэхүү наадмаас нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа.
Эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан аваргалсан бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан мөнгөн медалийн эзэн болов.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртлээ.