Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан бөгөөд эерэг тохиолдол нэг гарлаа. Юу гэхээр тавын давааны цол дуудах үед гарч дэвсэн 32 бөх допингийн шинжилгээ өгсөн юм.
Улсын аварга цолтой гурав, арслан хоёр, гарди хоёр, заан долоо, харцага зургаа, начин гурав, аймаг, цэргийн арслан цолтой найман бөх допингийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд эдгээр бөхчүүдээс эерэг тохиолдол нэг гарсан байна.
Допинг илэрсэн бөхийн шинжилгээний хариуг тухайн бөхөд танилцуулаагүй, 14 хоногийн хугацаанд өөрт нь танилцуулах юм. Хэрэв тэр бөх хүлээн зөвшөөрөхгүй бол 14 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах боломжтой.
Допингийн шинжилгээ өгсөн 32 бөх хэн бэ?
Сэтгэгдэл (1)