Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан бөгөөд эерэг тохиолдол нэг гарлаа. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ допингийн эерэг тохиолдлын тоог хэлсэн боловч нэрийг зарлаагүй юм. Дүрэмд Б сорьцын процесс дуусан дуустал нэрийг ил болгох нь харш.
Гэхдээ тэр сэтгүүлчийн “Өнөөдөр ирсэн хариу эерэг үү” гэх асуултад “Тэгж ойлгож болно” хэмээн хариулж байна.
Зарим хэвлэлд “Улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээний хариу ирээгүй” гэж мэдээлж байсан ба эндээс дүгнэхэд энэ жилийн Улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн гэж ойлгогдохоор байгаа юм. Нэр хэлээгүй боловч хэвлэлд гарсан мэдээллийг баталж байна.
Сэтгэгдэл (8)