Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам хөшгөө хаагаад яг 40 хонож байна. Наадмаас хойш бөхчүүд амрах сөхөөгүй барилдацгааж, тэгш ойтой наадам бүрт хүрч хүч үзлээ. Энэ зун хамгийн сайн наадсан хоёр бөх гэвэл аварга О.Хангай, харцага Б.Зоригтбаатар нар байна.
25 дахь аварга О.Хангай Хэнтий болон Говь-Алтай аймгийн түүхт 100 жил, Манхан сумын 100 жил, Алтан-Овооны тахилга наадамд түрүүлжээ. Хамгийн өндөр шагналын сантай барилдааны түрүүг авсан билээ.
Энэ зун сайн наадсан өөр нэг бөх бол Б.Зоригтбаатар харцага юм.
Б.Зоригтбаатар харцага Архангай аймгийн 100 жил, Цахир сумын 100 жил, Хотонт сумын 100 жил, Тод манлай уяач Б.Лхагва-Очир, манлай уяач Б.Баярсайханы цолны мялаалга наадам, улсын харцага С.Сүхбатын цолны мялаалга, болон Хүрээ цам даншиг наадмуудад түрүүлсэн байна.
Тэд өнөө жилийн баяр наадамд санасан хэмжээндээ хүрч барилдаагүй ч наадмаас хойш хамгийн олон түрүүг авцгаажээ.
А.Болд