Хорватын нийслэл Загреб хотод жүдо бөхийн гранпри энэ сарын 18-20-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 83 орны 530 (эрэгтэй 317, эмэгтэй 213) жүдоч хүч үзэх бол манай улсаас нийт дөрвөн (эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр) тамирчин эх орноо төлөөлөн барилдлаа. Энэ удаад манай улсын жүдочид медальд хүрсэнгүй.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 63 кг-д М.Ичинхорлоо, -78 кг-д О.Хүслэн нар зодоглосноос Г.Алтанбагана тавдугаар байрт орсон нь баг тамирчдын хамгийн өндөр амжилт байв.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Македо Рафаелд вазари үнэлгээгээр ялагдсан юм.
Сэтгэгдэл (1)