Азербайжаны нийслэл Баку хотод буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 54 дэх удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд 131 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Н.Баяраа 630 оноо авсанаар тавдугаар байрт орлоо. Энэ ангилалд Шведийн тамирчин алтан медаль хүртсэн бол БНХАУ, Чехийн тамирчид удаалав. Тэмцээнд 101 орны 1249 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байна.