Нэрт дугуйчин Д.Оргодлын нэрэмжит дугуйн олон өдрийн тэмцээн Төв аймагт наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд болов. Нийт 662 км зайд болсон энэ тэмцээний элит ангилалд 29 тамирчин өрсөлдсөнөөс Ази тивийн аварга Б.Марал-Эрдэнэ (15:28.25 цаг) түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн элит ангилалд 10 тамирчин өрсөлдөхөд Ж.Анужин түрүүлсэн бол хөвгүүдийн ангилалд А.Хүслэн (20 тамирчин), охидын ангилалд Т.Хонгорзул (9 тамирчин) нар алтан медаль хүртлээ. 24 дэх удаагийн тэмцээний багийн дүнгээр “Team oggi” баг тэргүүлж, “Алдар”, “Аттила” баг удаалав.