Дундговь аймгийн Хулд суманд Монгол Улсын манлай уяач Б.Баярсайхан, тод манлай уяач Б.Лхагва-Очир нарын цолны мялаалга наадам боллоо. Дундговь аймгийн анхны тод манлай уяач Б.Лхагва-Очирт “Шандаст хүлэг” галын хамт олны зүгээс 400 сая төгрөг гардуулан баяр хүргэжээ. Мөн түүний аав болох манлай уяач Б.Баярсайханд 30 сая, унаач хүү, туслах уяачийг тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулсан байна.
Сэтгэгдэл (1)