Дундговь аймгийн Хулд суманд Монгол Улсын манлай уяач Б.Баярсайхан, тод манлай уяач Б.Лхагва-Очир нарын цолны мялаалга наадам боллоо. Аав, хүү манлайгийн цолны мялаалга барилдаанд улсын заан Д.Баасандорж, Б.Серик, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат, начин Ч.Батчулуун тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 64 бөх зодоглосон юм. Энэ барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Э.Баасанжав нар шалгарлаа.