“Авсрали-Шинэ Зеланд-2023” хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөж, Испанийн бүсгүйчүүд алтан цом гардан авлаа. Австралийн 50 мянган хүний суудалтай “Lang park” цэнгэлдэх хүрээлэнд болсон Испани-Английн багийн хооронд болсон өрсөлдөөнд 1:0-ээр Испанийн хөлбөмбөгчид анх удаа дэлхийн аварга боллоо.
Тав дахь эмэгтэй дэлхийн аварга баг ба Испани эмэгтэйчүүд анхны цомоо гардан авсан юм.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга цолыг эрэгтэй, эмэгтэй баг хүртсэн хоёр дахь улс болж байгаа бөгөөд өмнө нь энэ алдрыг Германы баг эзэмшиж байв.
Өчигдрийн тоглолтын цор ганц гоолыг Испанийн Ольга Кармона хийсэн юм. Түүний эцэг өнгөрсөн хагас сайн буюу охин нь дэлхийн аварга болохоос нэг хоногийн өмнө нас барсан байна. Тэрбээр энэ харамсалт мэдээг тоглолт өндөрлөсний дараа сонсчээ.
А.Болд