Зүүн Азийн Залуучуудын спортын наадмын боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Оюун-Эрдэнийн Энхсайхан түрүүлж төрийн дууллаа Монголын бөхийн өргөөнд эгшиглүүллээ. Ингэснээр тус наадмаас эх орондоо гурав дахь алтан медалийг хүртээд байна.
Ташрамд дурдахад, шинэхэн аварга О.Энхсайханд Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Мөн Булган аймгийн харьяат, Их Азар ХХК-ийн захирал Цэрэндоржийн Алтансүх О.Энхсайханыг 2024 оны Парисын зуны олимп хүртэл цалинжуулна гэв.