ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод хурдан морины уралдааны үеэр унаач хүү мориноос унаж, эмнэлэгт нас баржээ. Тува улсын тэргүүн нас барсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тус улсад унаач хүүхэд гэмтэх тохиолдол гарсаар байгаа гэнэ. Иймд өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны унаачдыг хурдан морины уралдаанд оролцуулах талаар тушаал гаргах аж.