Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Хонконгийн багийг 12:10-аар ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Өчигдөр хоёр баг урьдчилсан шатанд мөн таарахад Хонконгийн шигшээ 18:16-гаар ялалт байгуулсан. Тэгвэл энэ удаа өмнөх алдаагаа залруулж, чамбай тоглосоор ялалт байгуулсан юм. Тун удахгүй Монголын эрэгтэй баг алтан медалийн төлөө тоглох болно.