Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ аваад удаж байна. 36 хоног өнгөрсөн байхад хариу нь ирээгүй. МҮБХ-ноос хариуг шаардан мэдэгдэл хийсэн бол Хөлийн ерөнхий цэц, улсын харцага Д.Батболд сэтгэгдлээ ийн илэрхийлжээ.
“Допингийн эсрэг үндэсний төв үндэсний бөхөөс шинжилгээ авч эхэлсэн цагаас хойших бүх бөхчүүдийн шинжилгээг ил болгож он дарааллаар нь нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Үнэхээр допинг илэрсэн бөхчүүдийг нь зарладаг юм бол илрээгүй бөхчүүдийн шинжилгээг юунд нууцладаг юм бэ. Илэрсэн илрээгүй бүгдийг нь баримтаар нь гаргаж ирмээр байна. Олон жилийн явцад допингийн шинжилгээний хариунд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал байдаг бол ил болгож хуулийн дагуу хариуцлага тооцох, ямар нэгэн асуудал байхгүй бол хардлага сэрдлэгийг үгүй болгох шаардлагатай байна” гэв.