Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тогтохжаргалын цолны мялаалга наадам эхэллээ. Баяр наадмын нээлтийн ёслолын үеэр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд улсын начин Д.Тогтохжаргалд хоёр сая төгрөг гардуулав. Улсын начин Д.Тогтохжаргал нь 2007 онд сумын заан, 2012 онд аймгийн харцага, 2016 онд аймгийн арслан цол хүртэж, өнөө жил улсын аварга С.Мөнхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн бөх юм.