Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж олон талт ажил өрнүүлж буйн нэг нь Багануур дүүрэг зохион байгуулах “Air sok-2023” стронгмен тэмцээн юм.
Хамгийн хүчтэй эрчүүдийг шалгаруулах зорилготой энэ тэмцээний ялагчийг гурван сая, дэд байр хоёр сая, удаан байрт орсон тамирчныг 1.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
Оролцогчид эхлээд 70-120 хүртэлх кг жинтэй төмөр шургааг өргөж өрсөлдөнө. Мөн 40-70 кг жинтэй гантель өргөх, 220-320 кг штанг өргөх, 100-160 кг жинтэй чулууг тавцанд байрлуулах, авто машин чирэх зэрэг даалгавартай юм. Тэмцээн наймдугаар сарын 23-24-ны өдрүүдэд болно.