Хорватын нийслэл Загреб хотод жүдо бөхийн гранпри энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 83 орны 530 (эрэгтэй 317, эмэгтэй 213) жүдоч хүч үзэх бол манай улсаас нийт дөрвөн (эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр) тамирчин эх орноо төлөөлөн барилдана. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 63 кг-д М.Ичинхорлоо, -78 кг-д О.Хүслэн нар зодоглоно.