Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмааас Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов. Хөвсгөл нутгийн унаган охин тэрбээр алдбарт бөх Х.Цагаанбаатарын шавь юм байна.