Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх, даян аварга Н.Батсуурь өнөөдөр 36 нас хүрлээ. Энэ зууны цор ганц даян аварга бол Намсрайжавын Батсуурь бөгөөд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяраас хойш аварга цолтой долоон бөх төрөн гарсанаас хамгийн олон түрүүг авчээ. Дархан аварга цолонд хамгийн ойрхон бөх болох тэрбээр сүүлийн хоёр ч наадамд их шөвөгт үлджээ. Аварга цолтны үүрэг хариуцлагыг гагцхүү тэр хадгалж, нуруундаа үүрч яваа.
Бөхийн гал голомтод өсч торнисон түүний уран барилдаан, эрэмгий дайчин байдал нь жинхэнэ бөх сонирхдог хүмүүстээ бол тун үзүүштэй санагддаг.
Тэр Улсын баяр наадамд гурав түрүүлж, даян аварга С.Цэрэн, улсын аварга Г.Вандан, Г.Самдан, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын өмнө эрэмбэтэй юм. Монгол Улсын бүх цаг үед төрсөн 25 аваргын 12-т эрэмбэлэгдэх ба 13 аварга цолтны өмнө бичигдэж байна. Н.Батсуурь аваргад бөхийн талаасаа олон сайн чанар бий. Цолонд гуйж хүрээгүй, хүнд бууж өгөөгүй.
1921-2023 он хүртэлх аварга цолтой бөхчүүд:
Дархан аварга:
1.Б.Түвдэндорж,
2.Д.Дамдин,
3.Ш.Батсуурь,
4.Ж.Мөнхбат,
5.Х.Баянмөнх,
6.Д.Цэрэнтогтох,
7.Б.Бат-Эрдэнэ,
8.А.Сүхбат,
9.Г.Өсөхбаяр
Даян аварга:
1.Н.Жамъян
2.Ц.Чимэд-Очир
3.Н.Батсуурь
4.С.Цэрэн
Улсын аварга
1.Г.Вандан
2.Г.Самдан
3.Ж.Цэвээнравдан
4.Ч.Бээжин
5.Д.Хадбаатар
6.О.Балжинням
7.Д.Сумъяабазар
8. Г.Эрхэмбаяр
9. Ч.Санжаадамба
10.П.Бүрэнтөгс
11.С.Мөнхбат
12.О.Хангай
Сэтгэгдэл (3)