"УЛААНБААТАР-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт өчигдөр болов. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын багийн эсрэг хийж, эцсийн мөчид 21:17-оор хожлоо. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нэг ч хожигдоогүй амжилттай "УЛААНБААТАР -2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Медалийн төлөөх тоглолтууд маргааш 16:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн, 3х3 Park Garden-д эхлэх юм.