Тайландын нийслэл Бангкок хотод сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний В хэсэгт өрсөлдөж буй Монголын сагсчид өнөөдөр Шри Ланкийг багийг 80:41-ээр буулган авлаа. Тус тэмцээний анхны хожлоо авсан юм. Багийн гарааны бүрэлдэхүүнд М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар тогложээ. Монголын баг анхны хожлоо авсанаар тэмцээний долдугаар байрт жагслаа.