“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боксын төрлөөр эхэлнэ.
Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөнө. Манай улсаас 10 тамирчин оролцохоос өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кг-ын жинд Ү.Баасандаш нар рингэнд гарах юм.
Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадамд 11 орны 800 гаруй тамирчин өрсөлдөж, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцоно.