Зүүн Азийн залуучуудын наадамд 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1,600 гаруй хүн оролцохоор байна.
Мөн наадмын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 16-нд 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Ёслолд 400 гаруй уран бүтээлч оролцож байгаа аж.