Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин-2023” наадам наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Налайхын голд болно.
Тус фестивальд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 19-нд 12:00 цагаас эхэлнэ. Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 11:00 цагаас бүртгэнэ.
Эх сурвалж: МҮБХ