Тайландын нийслэл Бангкок хотод сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 13-19-нд болно. Монголын баг В дивизоны А хэсэгт Индонез, Иран, Малайзын багтай тоглох ба манай сагсчид энэ тэмцээнд анх удаа өрсөлдөх гэж байна.
Багийн гарааны бүрэлдэхүүнд М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар тоглоно. Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг танилцуулбал, маргааш 11:00 цагт Индонез, нөгөөдөр 13:30 цагт Ирантай тоглох бол хэсгийн сүүлчийн тоглолтоо энэ сарын 15-ны 13:00 цагт Малайзтай тоглоно.
Сэтгэгдэл (1)