АНУ-ын Сан Франциско хотын “Cow Palaсe” ордонд холимог тулааны First round fighting холбооны 70 кг-ын жингийн аваргын бүсний тулаан болох юм. Энэхүү бүсний төлөө Монголын тулаанч Хүүхэнхүүгийн Амартүвшин АНУ-ын тамирчин Риан Дела Круйзтэй энэ сарын 18-ны 19:00 цагаас тулалдана. “Аянга” хочит Х.Амартүвшин нь холимог тулааны MGL-1 холбооны хошой аварга, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай бөгөөд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын шавь юм. Тэр жиү жицү бөхийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Чикаго опен” тэмцээний аварга, самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт тамирчин билээ.
Сэтгэгдэл (1)