БНСУ-д Хаэнам хотод орчин үеийн таван төрөлтийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "HAENAM KOREA OPEN" олон улсын тэмцээн болоход манай улсын гурван тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний 17 хүртэлх насны ангилалд 15 орны 81 өрсөлдөхөд Монголын тамирчин А.Билэгт хүрэл медаль хүртэв.
Орчин үеийн таван төрөлт спорт нь эртний олимпын төрөл юм. А.Билэгт энэ спортын төрлөөр олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Таван төрөлт спортод усанд сэлэлт, туялзуур сэлэм, гүйлт, буудлага, морьтой саадтай харайлт гэсэн төрөл багтдаг юм.