“Спирт бал бурам” компаний 50 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд улсын арслан Б.Орхонбаяр, заан Н.Жаргалбаяр, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарди, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, начин Э.Даш, Ч.Баянмөнх нарын 64 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Түрүү бөх улсын арслан Б.Орхонбаяр Улсын баяр наадмаас хойш гурав дахь барилдаандаа зодоглосон нь энэ. Төв аймгийн 100 жилд их шөвөгт, Төмөр замын наадамд түрүүлж, “Спирт бал бурам” компанийн 50 жилийн ойд түрүүлж байна.