Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам жил хүрэхгүй хугацааны дараа болох юм. Олимп болохоос урьтан тус хотын нутаг дэвсгэрт орших Сена мөрөнд их цэвэрлэгээ хийж гүйцэтгэж байна. Голын ус их бохирдсон тул тэнд усанд орох, сэлэх нь бүтэн зууны турш хориотой байж. Франц улсын Засгийн газар 2024 оны Парисын олимпыг угтан 1.4 тэрбум ам.доллараар Сена мөрний усыг цэвэршүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж, тус мөрөнд зуны олимпын триатлон, марафон, сэлэлт зэрэг тэмцээн уралдаан болох юм. Харин олимпын дараа чөлөөт сэлэлтийн гурван газар энэ орчим бий болгох аж.