Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын арслан М.Бадарчийн цолны мялаалга наадам түүний төрөлх нутагт болов. Энэ наадмын бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. Их шөвөгт улсын заан Д.Анар, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарав. Цолны мялаалга наадмаа хийж буй М.Бадарч нь Ардын хувьсгалын 102 жилийн баяр наадамд түрүүлж, Архангай нутгаас төрөн гарсан 15 дахь улсын арслан болсон. Харин түүний цолны мялаалга наадамд түрүүлсэн отгон гарди Ц.Бямба-Отгон Улсын наадмаас хойш анхны түрүүгээ хүртэж байна.