Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах сорил тэмцээн болсон юм.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдах Б.Болортуяа эмчийн магадлалын улмаас сорилыг хойшлуулсан бөгөөд өнөөдөр энэ жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал халз барилдаан хийв. Гурван удаагийн халз барилдаан хийхэд Г.Отгонжаргал гавьяат тамирчин Б.Болортуяаг 2:1-ээр ялсанаар Сербийг зорихоор боллоо.
Сэтгэгдэл (1)