Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнийг сонгох сорил Монгол бөхийн өргөөнд болсон билээ.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдах Б.Болортуяа эмчийн магадлалын улмаас сорилыг хойшлуулсан хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр энэ жинд “Женко” клубын тамирчин, гавьяат тамирчин Б.Болортуяа, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Отгонжаргал халз барилдаан хийв.
Хоёр удаагийн халз барилдаан хийх ба эхний өрсөлдөөнд Г.Отгонжаргал 8:5-аар олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг яллаа. Сорилын хоёр дахь барилдаан үдээс хойш болох юм. Хэрэв хоёр дахь тулаанд Г.Отгонжаргал ялбал ДАШТ-д оролцоно.
Сэтгэгдэл (1)