Тайландын нийслэл Бангкок хотод сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 13-19-нд болно. Монголын баг В дивизоны А хэсэгт Индонез, Иран, Малайзын багтай тоглох ба манай сагсчид энэ тэмцээнд анх удаа өрсөлдөх гэж байна.
Багийн гарааны бүрэлдэхүүнд М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар тоглоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өчигдөр Монгол Улсын төрийн далбааг баг хамт олонд гардуулсан бөгөөд Б.Болор-Эрдэнэ хүлээн авлаа.