“Тэсийн голын нүүдэлчид”өв соёлын наадмын хүрээнд үндэсний бөхийн улс, аймгийн цолтны барилдаан болов. Барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Их шөвөгт улсын начин А.Батмөнх, аймгийн хурц арслан М.Амарсанаа нар шалгарлаа.
Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмын эхний өдөр “Хотгойд судлал” эрдэм шинжилгээний хурал болж, хотгойд ардын дууны наадам, эрийн гурван наадам зохиогдож, гурван аймгийн найман сумын төлөөллүүд оролцжээ.
Наадмын хоёр дахь өдөр ирсэн зочдод Чингүнжав, Жалханз хутагт, Хотгойд, Баяд, Урианхай ястаны музей үзүүлж, адуучин тэмцээн, хүчит бөхийн барилдаан, тэсийн хурдан хүлгүүдийн үзэсгэлэн худалдаа, Органик Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Цагаан-Уул үүлдэрийн хонь, мах, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг арга арга хэмжээг зохион байгуулсан байна.