Казахстан улсын Актау хотод шатрын Сургуулиудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-8-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 50 орны 250 шатарчин өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч Б.Галмандахын удирдлага дор баг 10 дугаар байр эзэлжээ. Харин тэмцээний дөрөвдүгээр ширээнд тоглосон Г.Данзанжунай хүрэл медаль хүртсэн байна. Монголын шатарчид тус тэмцээнд хамгийн өндөр амжилтыг 2006 онд үзүүлэхэд “Төр Монгол” сургуулийн баг алтан медаль хүртэж, аваргын цомтой ирж байв.