БНХАУ-ын Хайнан аралд шатрын өсвөр үеийнхний Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид багийн дүнгээр хүрэл медаль авлаа. Манай улсын шатарчид нийтдээ 18 медаль хүртсэн бөгөөд 18 хүртэлх насны охидын ангилалд Э.Маргадгуа, хөвгүүдийн 12 насны ангилалд Б.Дөлгөөн, 16 насны хөвгүүдийн ангилалд Х.Өлзийхишиг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. Тус тэмцээний эхний гурван байр эзэлсэн шатарчид олон улсын цолны болзол хангасан байна.