Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-аас 19-ний хооронд болно. Тайландын Бангкок хотод болох тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцох юм.
Азийн найман баг "Division A"-д шалгарах ганц эрхийн төлөө тоглох бөгөөд "Division A" буюу нэгдүгээр зиндаанд тоглож байсан багуудаас Казахстан, Тайланд, Малайзын шигшээ багууд Бангкокт ирнэ.
Тэмцээний оноолт:
- А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
- В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка
- Харин тус тэмцээнд анх удаа оролцож буй Монголын шигшээ багаас гадна дэвшиж үзээгүй Шри Ланка, Йордан, Иран, Индонезын шигшээ багууд оролцоно.
- НАЙМДУГААР САРЫН СПОРТ: 3х3, жүдогийн мастерууд, электрон спортын ДАШТ
Өсвөрийн Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс Нямжавын Нандинхүсэл, Батцоожийн Болор-Эрдэнэ нар үндсэн шигшээ багт багтсан. Мөн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам тэргүүтэй тоглогчид үндсэн шигшээ багт тоглоно.