Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын удирдлагууд Монголын жүдо академид зочиллоо. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын наадмын өмнөх бэлтгэл сургуулилтаа тус хотод базааж байсан юм.
Тэгвэл Изүнокүни хотын дарга Ямашита Масаюүки болон бусад албаны хүмүүс Монголын жүдо академийн бэлтгэл дээр зочилж танилцсан юм.
Монгол улсын жүдо бөхийн хөгжлийг үргэлж дэмжиж ажилладаг байдаг ноён Ямашита энэ үеэрээ манай залуу тамирчдад амжилт ялалтыг хүсэж, өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг захисан юм. Монголын жүдо академи болон Изүнокүни хот хоорондын хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжин тэлж, суралцагчдад олон боломжийн үүд хаалга нээгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.