Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бүс нутгийн улс орнуудын 1500 гаруй залуу тамирчид 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус наадам Улаанбаатар хотын 10-н газарт зохион байгуулагдана. Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.
Боксын төрөл Бөхийн өргөөнд болох ба, Монгол Улсаа төлөөлж Эрэгтэйчүүдээс 48 килограммын жинд О.Түвшинзаяа, 51 кг жинд Х.Дөлгөөнсайхан, 54 килограммын жинд О.Энхсайхан, 57 килограммын жинд Э.Мөнх-эрдэнэ, 60 килограммын жинд У.Алтангэрэл, 63 килограммын жинд Ү.Баасандаш, 67 килограммын жинд Б.Очирдарь нар оролцох бол эмэгтэйчүүдээс 50 килограммын жинд Б.Саруул, 54 килограммын жинд Ч.Ариунзул, 60 килограммын жинд Д.Гэрэлсайхан тус бүр өрсөлдөх бол дасгалжуулагчаар О.Батхүү, Т.Ганзориг, А.Баточир, Э.Гаваа нар удирдан оролцох аж.