Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслөөс зохион байгуулсан бэсрэг наадмын бөхийн барилдаанд 32 хүчтэн зодоглов. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, цэргийн начин Ганбатын Эрдэнэтогтох түрүүлж, сумын заан А.Амартүвшин үзүүрлэв. Түрүү бөх Г.Эрдэнэтогтох нь 2015 онд сумын харцага, 2016 онд сумын заан, 2020 онд цэргийн начин цол хүртсэн бөх юм. Г.Эрдэнэтогтох бол хурдан шаламгай барилдаантай, урам гоёмсог мэхээрээ үзэгч түмнээ баясгасаар ирсэн бөх билээ.