НИТХ дахь ХҮН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өмнө нь Цэвэр агаар төслөөс агаарын бохирдлыг бууруулна гэж 80 тэрбум төгрөг зарлаа гэж маш их шүүмжлэл дагуулж байсан. Гэтэл энэ удаа хоёр дахин их буюу 177,5 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг засгийн газар гаргасан. Ийм шийдвэрийг засгийн газар, ИТХ-аар батлаад явж болохгүй. Монгол Улс хуультай улс. 177,5 тэрбум төгрөгөөр нэг худалдан авалтын төсөв баталчих биш, нийслэлийн иргэддээ мэдээлэл өг. Үүнийг батлах юм бол ИТХ өөрөө хууль зөрчинө. Эрчим хүчний яамнаас ирж танилцуулга хийсэн. Энэ танилцуулга нь маш дутмаг. Лабораторийн туршилт, айл өрхөд очоод нүүрсээ түлж үзэх хоёр тэс өөр.
Хагас коксожсон нүүрс түлээд утаа буурах боловч хүчил төрөгч ихээр шаардагддаг. Гэрийн зуухыг хүчил төрөгч ихээр шаардагддаг болгох боломжгүй. Айл өрхийн хэмжээнд туршилт хийгдээгүй байна.
Энэ мөнгийг хоёр сарын хугацаанд шатаахын оронд 3885 хаусыг иргэдэд зээл болгож өгөх зэрэг арга хэмжээ зохион байгуулах бололцоо бий. Агаарын бохирдол гэдэг бол түлшний сонголтын асуудал биш. 21-р зуунд Монголчууд маань аятай тухтай орон байраар хангагдаж чадахгүй байгаа учир агаарын бохирдол үүсэж буй.
Иймд ХҮН намын зүгээс 177,5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас нүүрс авах биш гэр хорооллын хөгжилд орон байр, дэд бүтэц зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуул хэмээн санал гаргаж байна.
БНХАУ руу түүхий нүүрсээ гаргаад, буцаагаад үйлдвэрлэлд оруулсан нүүрсийг худалдаж авна гэдэг бол гутамшиг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)