Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр тохиож байна.
7 жилийн өмнөх энэ өдөр “Рио-2016” Олимпын наадмын жүдо бөхийн -57 кг-ын жинд тэрээр “Лондон-2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх, “чоно” хочит Каори Мацүмототой шөвгийн 4т учраа таарч барилдааны эхний 22 секундэд цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ авч байсан нь саяхан мэт тод.
Аваргын алтан медалийн төлөө эзэн орны жүдоч ДАШТ-ий алт, мөнгөн медальт Рафелла Силвиатай зодоглож ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангаж, Монгол Улсын түүхэнд Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болж байлаа.
Эх сурвалж: MGL SPORT