"Hungary Masters 2023" тэмцээн Унгар улсын Будапешт хотноо наймдугаар сарын 04-06 өдрүүрэд зохион байгуулагдаж байна.
Унгар Мастерс тэмцээний эхний өдрийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, -66 кг-ын жинд ОУХМ Б.Эрхэмбаяр нар тус тус барилдав.
ОУХМ Б.Баасанхүү энэ өдөр Монголын тамирчдын салхийг хагалан барилдаж хүрэл медальийн эзэн болов. Тэрбээр үдээс өмнө Испанийн Жулия Фигуэроа, Германы Катарина Менз, Италийн Ассунто Скутто нарыг дараалан ялж "А" хэсгийн аварга болж хагас шигшээд Японы Вакана Когад ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Лаура Мартинезийг өчих мэхээр цэвэр ялж шагналын тавцанд зогсов.
"Hungary Masters 2023" тэмцээнийг наймдугаар сарын 04-06-ны өдрүүдэд 23:00 цагаас "С1 Телевиз" албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (3)