Орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой өнөөдөр /2023.08.04/ тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд тус салбарынхан он жилүүдийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж байна. Энэ үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал илтгэл хэлэлцүүллээ.
ЦХХХЯ, УИХ-аас баталсан цахим хөгжлийг дэмжих 5 багц хуулийн хүрээнд олон нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй болгож, 68 мэдээллийг shilen.gov.mn санд бүртгэж, Молнгол улс түүхэндээ анх удаа нийт мэдээллийг машинд уншигдах байдлаар боловсруулж чадлаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль”-ийг хэрэгжүүлж, ЗГ-ын тусгай сангуудын зарцуулалтуудыг олон нийтэд ил болголоо. Үүний үндсэн дээр одоогоор тусгай сангуудаас нийт 11 тэрбум төгрөг төлөгдсөн амжилт гарсан байна. Эдгээр мэдээллүүдийг хувийн хэвшилд лицензийн журмаар олгох ажлыг ЦХХХЯ хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
98 шалгуур үзүүлэлтийг тавьсны үндсэн дээр дараах үр дүн гарчээ. Үүнд:
- Төрийн захиргааны төв байгууллагын үзүүлэлт 95 хувь
- 37 агентлаг 68 хувь
- 21 аймгийн ЗДТГ-ын олон нийтэд мэдээллийг ил болгох үүргээ биелүүлсэн байдал 67 хувь
- Нийслдэл, 9 дүүргийн дундаж үзүүлэлт 70 хувьд тус тус хүрчээ.
Ийнхүү Монгол улс нээлттэй засаглалыг дэмжсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж, ирэх есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Эстони улсад зохион байгуулагдах “Нээлттэй засаглалын түшлэлийн форум”-д Засгийн газар болон е-mongolia академийг нээлттэй засаглалын дээд шагналаар шагнахаар болсон тухай мэдээг хэдхэн хоногийн өмнө хүлээж авчээ.
М.Дэвээжаргал