Америкийн спортын түүхэн дэх хамгийн том наймаа болж, тус улсын түүхэнд шиэн цагийг авч ирэхээр өнгөрсөн ДАШТ-ы аварга Аргентин улсын шигшээ багийн лидер Лионел Месси Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхемийн эзэмшдэг "Интер Майами" багтай гэрээ байгуулсан.
"Интер Майами" клубт нэгдсэнээр шинэ шалгууртай нүүр тулав. Түүний шиг баг одоогоор "MLS"-ийн дорнод бүсийн хамгийн сүүлийн байрт бичигдэж байгаа. Одоо тэд үлдсэн 12 тоглолтодоо зайлшгүй хожиж, есдүгээр байр руу урагшилснаар плей-оффт шалгарах боломжтой болно.
Тус баг өчигдөр Америкийн Лигийн цомд "Орландо Сити"-тэй тоглож, 3:1-ээр хожсоноор шигшээ 16-гийн шатанд шалгарсан. Тоглолтод Лионел Месси эхний болон сүүлийн гоолуудыг оруулж, "Интер Майами" дахь карьерийнхаа анхны шар хуудсаар торгуулжээ. Ингэснээр тэр гурван тоглолтод нийт таван гоол оруулаад байна.
Л.Сайнаа