Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадмын зургаагийн даваанд сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдаж давсныхаа дараа өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож байгаа аж.
М.Балжинням нь Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгч. Төрийн албан хаагч учир сүүлийн гурван жил хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Үүгээр бол хамгийн сүүлд буюу 2022 онд 16.8 сая төгрөгийн өөрийн орлоготой. Гэр бүлийн орлого 18 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн Монгол үндэсний бөхийн холбооноос түүний бүх шатны барилдаанд зодоглох эрхийг ГУРВАН жилээр хасаад байгаа билээ.
Л.Сая
Сэтгэгдэл (5)